Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Үндсэн хуулийн цэц (шүүх)-ээр хүний эрхийн маргааныг шийдвэрлэхтэй холбоотой бусад орнуудын туршлага
Судалгааны хураангуй
Энэхүү судалгаанд 177 орны тойм мэдээллийг оруулж тэдгээрээс эрх зүйн тогтолцоо, эдийн засаг, хөгжлийн түвшин, бүс нутаг зэрэг хүчин зүйлсийг харгалзан ХБНГУ, Азербайжан, БНСУ, Тайланд, Тажикстан улсуудыг сонгон эдгээр орнуудын Үндсэн хуулийн шүүхээр хүний эрхийн маргааныг шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын талаарх асуудлыг хууль, эрх зүйн орчны хүрээнд харьцуулан судалсан болно. Мөн Үндсэн хуулийн шүүхийн хяналтын онол, арга зүй, харьцуулсан судалгааны талаарх холбогдох ном, товхимол, судалгаа, шинжилгээний материалуудын хүрээнд судалсан. Судалгаанд Европын Зөвлөлийн Венецийн комисс (Venice Commission)-ын болон Азийн Үндсэн хуулийн шүүх, адилтгах байгууллагуудын холбоо (Association of Asian Constitutional Courts and Equivalent Institutions (AACC))-ноос гаргасан судалгаа, дүн шинжилгээний тайлан, холбогдох олон улсын гэрээ конвенц, судалгаанд авагдсан орнуудын мэдээлэл, хууль, эрх зүйн баримт бичгүүд болон бусад мэдээллийн эх сурвалжуудыг ашиглав.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
“Үндсэн хуулийн цэц (шүүх)-ээр хүний эрхийн маргааныг шийдвэрлэхтэй холбоотой бусад орнуудын туршлага” сэдэвт харьцуулсан судалгааг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд гүйцэтгэв. Ц.Норовдондог (Ph.D.), Э.Дашзэгвэ, Д.Аюуш, П.Уранчимэг, Ц.Ариунаа
Нийтлэгдсэн он:
2023
Хуудасны тоо:
39
Судалгааны санд байршуулсан:
2025-06-04
Судалгааг үзсэн:
12