Судалгааны хураангуй
Аль ч улс оронд сонгууль бүх нийтийн, чөлөөтэй, тэгш, шууд, нууц байх гэсэн зарчмуудад
нийтлэг байдлаар суурилах боловч зарим улсад эдгээр зарчмын аль нэг нь байхгүй, эсхүл
заавал санал өгөх зарчмыг нэмж тусгасан байдаг. Онолын үүднээс авч үзвэл, шууд сонгох
эрх гэдэгт сонгогч хэн нэгэн төлөөллөөр дамжуулахгүйгээр өөрөө саналаа өгөхийг ойлгоно.
Тиймээс онолын болон нийтлэг зарчмуудын хүрээнд бусад орнуудад сонгуулийн холимог
тогтолцоог хэрхэн нутагшуулж, пропорционал болон мажоритор тогтолцооны
элементүүдийг хослуулан хэрэглэж байгаа талаарх мэдээллийг дараах асуудлуудын
хүрээнд авч үзлээ:
- Дэлхийн улс орнуудын парламентын сонгуулийн тогтолцоо;
- Парламентын сонгуулийн холимог тогтолцоотой зарим орны туршлага.