Бодлогын намыг төлөвшүүлэх нь: Гадаадын зарим орны улс төрийн намын үндсэн хөтөлбөр
Судалгааны хураангуй
Энэхүү судалгаанд захиалагчийн хүсэлтийн дагуу ХБНГУ
(Герман), Австри зэрэг орнуудын зүүн төвийн болон баруун төвийн үзэл баримтлалтай
намуудыг хамруулж, эдгээр намуудын үнэт зүйл, үзэл баримтлал, бодлого, зорилтууд
зэргийн ялгааг тэдгээрийн үндсэн хөтөлбөр (тунхаг)-ийн хүрээнд харьцуулан судалсан
болно. Судалгаанд Олон улсын IDEA болон ACE зэрэг байгууллагаас гаргасан судалгаа,
дүн шинжилгээний тайлан болон улс төрийн шинжлэх ухааны холбогдох ном, товхимол,
судалгаа, шинжилгээний материалууд, холбогдох бусад мэдээллийн эх сурвалжуудыг
ашиглав.