Дуу чимээний бохирдол, түүнээс сэргийлэх, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалт: Гадаадын зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Судалгааны зорилго гадаадын зарим орны дуу чимээний бохирдлын стандарт,
түүнээс урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдлыг хангахтай холбоотой хяналтын
эрх зүйн зохицуулалтын орчныг харьцуулан судлахад чиглэгдэнэ. : Судалгаанд дуу чимээний бохирдлын талаарх дэлхийн Эрүүл мэндийн
байгууллага (ДЭМБ)-ын зөвлөмж, АНУ, Герман, Япон,Солонгос, Энэтхэг зэрэг 5 орны
туршлагыг хамруулсан. Олон улсын туршлага, эрх зүйн орчны хүрээнд дуу чимээний
бохирдолтой холбоотой дараах асуудлыг судаллаа. Үүнд:
- Дуу чимээний бохирдлын тухай олон улсын зөвлөмж, холбогдох стандарт,
нийтлэг асуудал;
- Монгол Улсын дуу чимээний бохирдлын эрх зүйн зохицуулалт;
- Бусад орнуудын туршлага:
- Дуу чимээний бохирдлын эрх зүйн зохицуулалт;
- Дуу чимээний бохирдлын асуудлыг хариуцдаг төрийн байгууллага, бүтэц,
зохион байгуулалт;
- Дуу чимээний бохирдлын эх үүсвэрүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх,
аюулгүй байдлын хяналтын зохицуулалтын талаарх асуудлууд.