Хөгжингүй орнуудын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг зохицуулах бодлого, хууль эрх зүйн орчин
Судалгааны хураангуй
Энэ судалгаанд Канад, БНСУ, Япон, Нидерланд зэрэг хөгжингүй
орнуудын туршлагыг авч үзлээ.
Судалгаа 2 бүлэгтэй бөгөөд нэгдүгээр бүлэгт, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн
байгууллагаас (OECD) гаргасан “Agricultural Policy Monitoring and Evaluation 2021”
судалгааны хүрээнд дэлхийн улс орнуудын хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодлого, арга
хэмжээний талаар товч тоймлон оруулав. Хоёрдугаар бүлэгт, судалгаанд авагдсан орнуудын
хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ зохицуулах чиглэлээр хэрэгжүүлдэг бодлого, арга
хэмжээ болон хууль эрх зүйн орчны талаарх туршлагыг авч үзлээ.
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Судалгааны захиалгын дагуу “Хөгжингүй орнуудын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний
үнийг зохицуулах бодлого, хууль эрх зүйн орчин” сэдэвт судалгааны ажлыг Парламентын
судалгаа, сургалтын хүрээлэнд гүйцэтгэв.
Ц.Норовдондог (Ph.D), Р.Нургүл,
И.Жаргалзаяабямба, О.Билгүүтэй, Б.Туул
Судалгааны санд байршуулсан:
2025-06-04