Стандартын талаар монгол улс дахь хууль тогтоомжийн зохицуулалт болон гадаад улс орны сайн туршлага
Судалгааны хураангуй
Энэхүү судалгаагаар гадаадын улс орнуудын стандартчиллын
тогтолцоо, хөгжлийн чиг хандлага, туршлага зэргийг судлахыг зорьсон болно.
Судалгаанд АНУ, БНСУ, ХБНГУ, Японы үндэсний стандартчиллын тогтолцоо, холбогдох
эрх зүйн орчин, стандартын талаарх Монгол Улс дахь хууль тогтоомжийн зохицуулалтыг
тусгахаас гадна стандартын талаарх ерөнхий ойлголтыг тусгасан болно. Судалгааны захиалгын хүрээнд гадаад улсын сайн
туршлага АНУ, БНСУ, ХБНГУ, Япон зэрэг орнуудыг сонгон авлаа. Мөн захиалагчийн
хүсэлтэд дурдсаны дагуу стандартын талаар Монгол Улс дахь хууль тогтоомжийн
зохицуулалтыг судалсан болно.
Судалгааны ажил нь гурван бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт, стандарттай холбоотой
ерөнхий ойлголт, олон улсын нийтлэг жишгийн талаар, Хоёрдугаар бүлэгт, стандартын
талаарх Монгол Улс дахь хууль тогтоомжийн зохицуулалт, Гуравдугаар бүлэгт, гадаад
улс орнуудын сайн туршлага: АНУ, БНСУ, ХБНГУ, Япон улсуудын үндэсний стандарт
боловсруулах, хяналт тавих эрх бүхий байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт,
холбогдох хууль тогтоомжийн талаар авч үзэв.
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Улсын Их Хурлын гишүүний захиалгын дагуу “Стандартын талаар Монгол Улс дахь
хууль тогтоомжийн зохицуулалт болон гадаад улс орны сайн туршлага” сэдэвт
харьцуулсан судалгааны ажлыг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд гүйцэтгэв.
Ц.Норовдондог (Ph.D), Г.Алтан-Оч (Ph.D),
Д.Аюуш, О.Билгүүтэй, С.Золжаргал, Д.Халиун
Судалгааны санд байршуулсан:
2025-06-04