Судалгааны хураангуй
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, түүнийг
хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас баталсан журам болон холбогдох бусад хууль
тогтоомж, тэдгээрийн хэрэгжилттэй холбоотой судалгааны мэдээлэлд үндэслэн 1) түгээмэл
тархацтай ашигт малтмалыг орон нутагт ашиглахад хүндрэл бэрхшээл үүсч буй эсэх, 2)
хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас баталсан
“Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл
тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам” нь орон нутагт бусад хөрөнгө
оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, хязгаарлалт үүсгэж
буй эсэхийг тодорхойлох.