Судалгааны хураангуй
Үхэр болон хонин сүргийн бүтэц, тоо толгой, тархалт, омог, үүлдэр,
эрчимжсэн аж ахуй, махны экспорт, ашиг шим болон Монгол Улсын бэлчээр ургамлын
байдал, малын тэжээл үйлдвэрлэл, хадлан тэжээл бэлтгэлтэй холбоотой статистик
мэдээлэл, холбогдох судалгааны тайлангуудад тулгуурлан лавлагаа, мэдээлэл бэлтгэх.
Судалгаанд ашигласан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам болон
Үндэсний статистикийн хорооны мэдээллийн нэгдсэн сангаас цуглуулсан. Мөн судалгаанд
сэдвийн хүрээнд хийгдсэн судалгааны тайлан болон холбогдох мэдээллийг ашигласан
болно.
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Судалгааны захиалгын дагуу Монгол Улсын үхэр сүрэг, хонин сүрэг, малын тэжээлийн
өнөөгийн байдлын талаарх лавлагаа, мэдээллийг Парламентын судалгаа, сургалтын
хүрээлэнд гүйцэтгэв.
Г.Алтан-Оч (Ph.D), О.Билгүүтэй,
C.Дөлгөөнномун, С.Золжаргал
Судалгааны санд байршуулсан:
2025-06-04