Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах үнэлгээ ба ангилал: олон улсын зөвлөмж ба япон улсын туршлага
Судалгааны хураангуй
Энэхүү судалгаанд тэгш хамруулан боловсрол олгох тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг тодорхойлох, үнэлгээ ба ангилал хийхтэй холбоотой олон улсын туршлагыг судалж, хөгжлийн түвшин доогуур орнуудын энэ талаарх нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжийг тоймлон оруулсан болно. Мөн боловсролын тусгай хэрэгцээг тодорхойлох олон улсын нийтлэг хэлбэрүүд болон аргачлалуудыг судлав. Захиалагчийн хүсэлтээр Япон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургахад ашигладаг үнэлгээ ба ангилал, түүнийг зохицуулах тогтолцоог судалж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн онцлогийг үнэлэх үнэлгээний хуудсыг жишээ болгон тоймлон оруулав.
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Судалгааны захиалгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах үнэлгээ ба ангилал: Олон улсын зөвлөмж ба Япон Улсын туршлага” сэдэвт судалгааны ажлыг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд гүйцэтгэв. Ц.Норовдондог (Ph.D), Д.Амаржаргал (Ph.D), Б.Батцэцэг
Нийтлэгдсэн он:
2022
Хуудасны тоо:
15
Судалгааны санд байршуулсан:
2025-06-05
Судалгааг үзсэн:
9