Гэр бүл салалт, гэр бүлийн харилцааны зөрчил шийдвэрлэлтийн талаарх бусад орнуудын туршлага ба Монгол улсын нөхцөл байдал
Судалгааны хураангуй
Энэхүү судалгаа нь гэр бүлийн маргаан, гэр бүл салалт, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй хүүхэд,
эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийг хэрхэн шийдвэрлэдэг талаарх олон улсын туршлага болон
Монгол Улсын нөхцөл байдлыг харьцуулан судлах зорилготой. Судалгааны зорилгын хүрээнд Их Британи, Эстони, Солонгос, Нидерланд, Канад зэрэг
орнуудыг сонгон авч дараах асуудлуудын хүрээнд мэдээллийг нарийвчлан судлав. Үүнд:
- Гэр бүлийн харилцааны эрх зүйн зохицуулалт;
- Гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллага, тэдгээрийн бүтэц, зохион
байгуулалт, үйл ажиллагаа;
- Гэр бүлийн харилцаан дахь зөрчил, гэр бүл салалтын шалтгаан нөхцөл, гэр
бүлийн гишүүдийн эрхийн зөрчлийг хэрхэн шийдвэрлэдэг талаарх туршлага,
хэрэгжүүлж буй арга хэмжээ.
Түүнчлэн Монгол Улсын гэр бүлийн харилцааны зөрчил, гэр бүл салалт, тэдгээрийн
шалтгаан нөхцөл болон үүнтэй холбоотой эрхийн зөрчлийн талаарх мэдээллийг ХНХЯ,
ҮСХ-ны статистикийн мэдээллийн нэгдсэн сан, ШЕЗ-ийн статистик, мэдээлэл болон
холбогдох бусад судалгааны мэдээлэлд тулгуурлан бэлтгэлээ.
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Судалгааны захиалгын дагуу “Гэр бүл салалт, гэр бүлийн харилцааны зөрчил
шийдвэрлэлтийн талаарх бусад орнуудын туршлага ба Монгол Улсын нөхцөл байдал”
сэдэвт харьцуулсан судалгааны ажлыг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд
гүйцэтгэв.
Ц.Норовдондог (Ph.D), Д.Аюуш, Д.Амаржаргал (Ph.D),
О.Нарантуяа, Д.Жигваагүнсэл, Б.Батцэцэг, Р.Оргилмаа
Судалгааны санд байршуулсан:
2025-06-05