Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Оршуулгын зан үйлийн Монгол улсын өнөөгийн нөхцөл байдал болон гадаадын зарим орны хууль эрх зүйн зохицуулалт
Судалгааны хураангуй
Оршуулгын зан үйлтэй холбоотой харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд гадаадын зарим орны оршуулгын зан үйлийг журамласан байдал, уг харилцаанд гарч буй зөрчил шийдвэрлэлтийн талаарх туршлага болон Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг харьцуулан судлах зорилгын хүрээнд мэдээллийн хайлт, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, бусад орнуудын туршлагыг судлахдаа АНУ, Герман, БНСУ, Япон, Казакстан зэрэг орнуудыг сонгон авч оршуулгын зан үйлийн эрх зүйн орчин, уг харилцаанд гарч буй зөрчил шийдвэрлэлтийн хүрээнд мэдээллийг нарийвчлан судлав. Түүнчлэн оршуулгын зан үйлийн талаарх Монгол Улсын эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдлын мэдээлэл болон холбогдох бусад судалгааны мэдээлэлд тулгуурлан бэлтгэлээ.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Улсын Их Хурлын гишүүний захиалгын дагуу “Оршуулгын зан үйлийн Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, гадаадын зарим орны хууль эрх зүйн зохицуулалт” сэдэвт харьцуулсан судалгааны ажлыг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд гүйцэтгэв. Ц.Норовдондог (Ph.D), О.Нарантуяа, Б.Батцэцэг, С.Золжаргал, Б.Мөнгөнсувд
Нийтлэгдсэн он:
2022
Хуудасны тоо:
33
Судалгааны санд байршуулсан:
2025-06-05
Судалгааг үзсэн:
17