Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Цагийн ажлын эрх зүйн зохицуулалт, төрөөс үзүүлж буй дэмжлэг: монгол улс болон гадаадын зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Цагийн ажил эрхлэлтийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалт, төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаарх Монгол Улсын болон гадаадын зарим орны туршлагыг харьцуулан судлав. Энэхүү судалгаанд захиалагчийн хүсэлтийн дагуу Монгол Улс болон АНУ, БНСУ, БНХАУ, Финланд Улс, ХБНГУ зэрэг орнуудыг хамруулж, эдгээр орнуудын цагийн ажил эрхлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт болон төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаарх асуудлыг хууль эрх зүйн орчны хүрээнд харьцуулан судалсан болно. Судалгаанд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ-ILO) болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ-OECD)-аас гаргасан судалгаа, дүн шинжилгээний тайлан, холбогдох олон улсын гэрээ, конвенц, судалгаанд авагдсан орнуудын статистик мэдээлэл, хууль эрх зүйн баримт бичгүүд, бусад мэдээллийн эх сурвалжуудыг ашиглалаа.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Улсын Их Хурлын гишүүний захиалгаар “Цагийн ажлын эрх зүйн зохицуулалт, төрөөс үзүүлж буй дэмжлэг: Монгол Улс болон гадаадын зарим орны туршлага” сэдэвт харьцуулсан судалгааг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд гүйцэтгэв. Ц.Норовдондог (Ph.D), Д.Жигваагүнсэл, О.Нарантуяа, Р.Оргилмаа, Э.Дашзэгвэ
Нийтлэгдсэн он:
2022
Хуудасны тоо:
40
Судалгааны санд байршуулсан:
2025-06-05
Судалгааг үзсэн:
7