Эмийн хөнгөлөлтийн тогтолцоо, эрх зүйн орчны талаарх бусад орнуудын туршлага ба монгол улс дахь хөнгөлөлттэй эмийн худалдааний статистик мэдээ
Судалгааны хураангуй
Эмийн хөнгөлөлтийн тогтолцоо, эрх зүйн зохицуулалтын талаарх бусад орнуудын
туршлагыг харьцуулан судлах, Монгол Улсад худалдаалагдаж буй хөнгөлөлттэй эмийн
талаарх мэдээлэл лавлагаа гаргав. Судалгаанд захиалагчийн хүсэлтийн дагуу БНСУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, Финланд зэрэг
орнуудыг хамруулан эмийн хөнгөлөлтийн тогтолцоо болон эрх зүйн зохицуулалт, практик
туршлагыг харьцуулан судалсан. Мөн Монгол Улсын хөнгөлөлттэй эмийн жагсаалтанд
орсон эмийн худалдааны статистик мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жил (2018-2022.08 сар)-
ийн байдлаар гаргав. Судалгаанд эмийн хөнгөлөлтийн бодлого, зохицуулалтын талаар
олон улсын байгууллагуудаас гаргасан зарим томоохон судалгааны үр дүн, харьцуулсан
мэдээлэл, зөвлөмжийг ашигласан болно.
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Улсын Их Хурлын гишүүний захиалгын дагуу “Эмийн хөнгөлөлтийн тогтолцоо, эрх зүйн
орчны талаарх бусад орнуудын туршлага ба Монгол Улс дахь хөнгөлөлттэй эмийн
худалдааны статистик мэдээлэл” сэдэвт харьцуулсан судалгааны ажлыг Парламентын
судалгаа, сургалтын хүрээлэнд гүйцэтгэв.
Ц.Норовдондог (Ph.D), Д.Аюуш,
Б.Батцэцэг, С.Золжаргал, Б.Баянмөнх
Судалгааны санд байршуулсан:
2025-06-05