Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэгш хамруулан сургах боловсролын талаарх итали улсын туршлага ба монгол улсын нөхцөл байдал
Судалгааны хураангуй
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг энгийн хүмүүстэй тэгш эрхтэй суралцах бүх талын боломжийг бүрдүүлж, сайн жишиг тогтоосон хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Итали Улсын туршлагыг судлах, мөн Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сурч боловсрох болон бусад нийгмийн үйлчилгээг авах боломж нөхцөлийг эрх зүйн орчны хүрээнд тоймлон судлах зорилго дэвшүүлэв. Итали Улс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай сургууль, эмнэлгүүдийг татан буулгаж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн бүхий л асуудлыг энгийн хүмүүсийн орчинд, тэгш хүртээмжтэй байлгах нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлогтой байна. Захиалагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Итали Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тэгш хамруулан сургах эрхийг хэрхэн хангасан талаарх туршлагыг эрх зүйн орчны хүрээнд судлав. Мөн Монгол Улсын нөхцөл байдлыг холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд тоймлон судалсан.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Судалгааны захиалгын дагуу “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэгш хамруулан сургах боловсролын талаарх Итали Улсын туршлага ба Монгол Улсын нөхцөл байдал” сэдэвт тойм судалгааг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд гүйцэтгэв. Ц.Норовдондог (Ph.D), О.Нарантуяа, Р.Оргилмаа
Нийтлэгдсэн он:
2022
Хуудасны тоо:
28
Судалгааны санд байршуулсан:
2025-06-05
Судалгааг үзсэн:
6