Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Цалин хөлс ба бодит цалинг нэмэгдүүлэх талаар баримталж буй бодлого: бусад орнуудын туршлага
Судалгааны хураангуй
Сэдвийн хүрээнд захиалагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу цалин хөлсний бодлого, бодит цалинг тооцох аргачлал, нөлөөллийн хүчин зүйлсийн талаарх асуудлууд болон судалгаанд авагдсан орнуудын баримталж буй цалин хөлсний бодлого, “Ковид-19” цар тахлын үед бодит цалинг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний туршлага зэргийг авч үзэв. Судалгаанд АНУ, Канад, ХБНГУ, ИБУИНХУ 36 , Македон зэрэг орнуудыг сонгон авч судалснаас гадна Монгол Улсын нөхцөл байдлыг эрх зүйн орчны хүрээнд харьцуулан судалсан болно. Судалгааны ажил нь дөрвөн бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт: Цалин хөлс, бодит цалинг тооцох онол-арга зүйн асуудлууд, Хоёрдугаар бүлэгт: Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний эрх зүйн орчин, нөхцөл байдлын талаар, Гуравдугаар бүлэгт: Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан зөвлөмж, нийтлэг асуудлууд, Дөрөвдүгээр бүлэгт: Бусад орнуудын туршлагын талаар авч үзэв.
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгааны хүрээлэн
Тэмдэглэл:
Судалгааны захиалгын дагуу “Цалин хөлс ба бодит цалинг нэмэгдүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого: бусад орнуудын туршлага” сэдэвт харьцуулсан судалгааны ажлыг Парламентын судалгааны хүрээлэнд гүйцэтгэлээ. Ц.Норовдондог (Ph.D), Д.Аюуш, Д.Амаржаргал(Ph.D), О.Нарантуяа, Б.Батцэцэг, Д.Жигваагүнсэл, Р.Оргилмаа
Нийтлэгдсэн он:
2022
Хуудасны тоо:
64
Судалгааны санд байршуулсан:
2025-06-05
Судалгааг үзсэн:
10