Судалгааны хураангуй
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах тухай Монгол Улсын хуультай ижил төстэй бусад орнуудын
хууль тогтоомжууд болон даатгалын баталгаатай холбоотой туршлагыг харьцуулан
судлав. Судалгаанд Европын орнуудаас: Бүгд Найрамдах Латви
Улсыг, Азийн орнуудаас: Тайвань, Бүгд Найрамдах Солонгос Улсыг, Евроазийн эдийн
засгийн холбооны гишүүн орнууд (пост социалист)-аас: Бүгд Найрамдах Киргиз Улсыг,
өндөр хөгжилтэй орнуудаас АНУ-ыг сонгон авч эрх зүйн орчны хүрээнд захиалагчаас
ирүүлсэн мэдээллийг доорх асуудлын хүрээнд тоймлон судалсан болно. Үүнд:
- Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах
харилцааг бусад орнуудад ямар хууль, тогтоомжуудаар зохицуулсан талаар;
- Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах
ажиллагаанд оролцогчдод ямар баталгаа, шалгуур тогтоосон талаар;
- Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах
ажиллагаанд оролцогчийн тендерийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн болон
гүйцэтгэлийн баталгааг даатгалын гэрээгээр зохицуулдаг эсэх талаар;
- Бусад орнуудын хууль тогтоомжид даатгалын үйлчилгээний төрлүүдийг хэрхэн
тусгасан талаар