Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Зөвшөөрөл (тусгай зөвшөөрөл)-ийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоо ба эрх зүйн зохицуулалтын зарим асуудал: бусад орнуудын туршлага
Судалгааны хураангуй
Судалгаанд захиалагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу гадаадын зарим орнуудад олгодог зөвшөөрөл (тусгай зөвшөөрөл)-ийн төрөл, зөвшөөрөл (тусгай зөвшөөрөл)-ийн жагсаалтад өөрчлөлт оруулах, зөвшөөрөл (тусгай зөвшөөрөл)-ийг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгох, зөвшөөрөл (тусгай зөвшөөрөл)-д хяналт тавих механизм зэрэг асуудлуудыг эрх зүйн орчны хүрээнд харьцуулан судаллаа. Судалгаанд авагдсан орнуудын холбогдох хууль, эрх зүйн орчны хүрээнд төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл (тусгай зөвшөөрөл) эрхлэх үйл ажиллагааны зохицуулалтад хамаарах асуудлуудыг доорх хүрээнд судаллаа. Үүнд: • зөвшөөрөл (тусгай зөвшөөрөл)-ийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоо буюу арга механизмын талаар; • зөвшөөрөл (тусгай зөвшөөрөл)-ийн тухай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, санал, дүгнэлт гаргах болон хяналт тавих чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтэц (тухайлбал, Олон нийтийн зөвлөл)-ийн эрх зүйн байдал, бүтэц бүрэлдэхүүн, санхүүжилтийн талаар; • зөвшөөрөл (тусгай зөвшөөрөл)-ийн тоо буюу төрлүүдийг тогтоох, түүнд өөрчлөлт оруулах талаар; • зөвшөөрөл (тусгай зөвшөөрөл)-ийг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгох гэх мэт асуудлуудыг хамруулсан.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Судалгааны захиалгын дагуу “Зөвшөөрлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоо ба эрх зүйн зохицуулалтын зарим асуудал: бусад орнуудын туршлага” сэдэвт харьцуулсан судалгааны ажлыг гүйцэтгэв. Б.Буянзаяа, Г.Билгээ П.Уранчимэг, Ц.Ариунаа, Б.Туул
Нийтлэгдсэн он:
2022
Хуудасны тоо:
35
Судалгааны санд байршуулсан:
2025-06-05
Судалгааг үзсэн:
5