Төрийн сүлдний бэлгэдэл ба түүхэн уламжлал, шинэчлэл: монгол улс болон гадаадын зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Хүннү гүрний үеэс Монголын төрт ёсны бэлгэдлийн түүхэн уламжлал, түүний дотор Соёмбо
тэмдгийн талаар, мөн Ази, Европ, Латин Америкийн болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн Бүгд
найрамдах улсуудад төрийн сүлдээ сольсон давтамж, түүний шалтгаан, төрийн сүлдний
бүтэц, агуулга, бэлгэдлийн талаар харьцуулан судлав. Судалгаанд Монгол Улсын төрийн сүлдний түүхэн уламжлалын талаарх тойм, гадаадын
зарим оронд төрийн сүлдээ сольсон давтамж, түүний шалтгаан, төрийн сүлдний агуулга,
бэлгэдлийн талаар харьцуулан судаллаа. Судалгаанд:
Aзийн – Вьетнам, Өмнөд Солонгос, Хятад, Шри Ланка, Энэтхэг зэрэг улсуудыг;
Европийн – Австри, Герман, Грек, Испани, Чех зэрэг улсуудыг;
Латин Америкийн– Коста-Рика, Мексик, Чили, Перу зэрэг улсуудыг;
хуучин ЗХУ, түүний бүрэлдэхүүн 15 Бүгд найрамдах улсыг хамруулсан болно.
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн
Тэмдэглэл:
Улсын Их Хурлын гишүүний захиалгаар “Төрийн сүлдний бэлгэдэл ба түүхэн уламжлал,
шинэчлэл: Монгол Улс болон гадаадын зарим орны туршлага” сэдэвт харьцуулсан
судалгааг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд
гүйцэтгэв.
Ц.Норовдондог (Ph.D), Г.Билгээ,
О.Нарантуяа, Б.Туул, Б.Мөнгөнсувд
Судалгааны санд байршуулсан:
2025-06-05