Нийтийн орон сууцны орчны газар ба сууц өмчлөгчдийн эрх зүйн харилцаа: гадаадын зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Монгол Улсад тулгамдаад буй хот байгуулалтын асуудал, түүний дотроос
нийтийн орон сууцны орчны газрын эрх зүйн харилцааны талаар “Нийтийн орон
сууцны орчны ãазар ба сууц өìчлөãчдийн ýрх зүйн харилцаа: ãадаадын
зариì орны туршлаãа” сэдэвт судалãааны ажлыг гүйцэтгэв. Монгол Улсын
хувьд хот байгуулалт, түүнийг дагасан газар болон бусад өмчийн харилцааны
тухайд маргаантай асуудлууд нэлээд үүсдэг. Үүнтэй холбоотойгоор нийтийн орон
сууцны орчны газар гэдэгт яг юуг хамааруулж ойлгох вэ, оршин суугчдын зүгээс
орчны газартайгаа эрх зүйн ямар харилцаанд ордог вэ гэсэн асуудлын хүрээнд
бусад орнуудын туршлага, эрх зүйн орчныг харьцуулан судаллаа. Судалгаанд
энэ чиглэлд сайн туршлага бүхий, эрх зүйн орчин ойролцоо орнууд болох ХБНГУ,
ОХУ, БНСУ, ЯПОН зэрэг улсуудыг төлөөлөл болгон сонгож, орон сууц, сууц
өмчлөл, орчны газартай холбоотой эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлав.