Судалгааны хураангуй
Цахим орчинд үйлдэгдэж буй кибер гэмт хэргийн талаарх нийтлэг
ойлголт, гэмт хэргийн төрөл, хэлбэр, цахим гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаарх олон улсын
зөвлөмж, бусад орнуудын туршлага болон эрх зүйн орчныг харьцуулан судлав. Судалгаанд кибер аюулгүй байдал, цахим гэмт хэргээс урьдчилсан
сэргийлэх бодлого, стратеги, эрх зүйн орчин сайтай өндөр хөгжилтэй орнууд болох АНУ,
ИБУИНХУ, БНСУ, Малайз, Япон, Герман зэрэг 6 орныг сонгон авч бодлого, эрх зүйн орчны
хүрээнд харьцуулан судлав. Эдгээр орнуудын цахим орчин дахь гэмт хэргийн нөхцөл
байдал, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр баримталж буй бодлого, стратеги төлөвлөгөө
болон институциональ тогтолцоо, эрх зүйн орчны асуудлуудыг авч үзсэн.
Түүнчлэн сэдвийн хүрээнд кибер аюулгүй байдлыг хангах, цахим гэмт хэрэгтэй тэмцэх
чиглэлээр олон улсын холбогдох байгууллагуудаас гаргасан зөвлөмж, олон улсын гэрээ,
конвенцууд болон уг асуудалтай холбоотой олон улсын нэр томьёоны тодорхойлолт, үндсэн
ойлголтуудыг авч үзсэн болно.