Судалгааны хураангуй
Малчдын боловсролын түвшин, малчдын боловсролын талаар
төрөөс баримталж буй бодлого болон хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, тэдгээрийн
хэрэгжилттэй холбоотой лавлагаа, мэдээлэл гаргаж, тулгамдсан асуудлуудыг
тодорхойлов. Судалгаанд Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ний статистик мэдээлэл, холбогдох
хууль, эрх зүйн актууд, УИХ-ын 2009 оны 39 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан
"Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг, УИХ-ын 2010 оны 05-р
сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Монгол мал”
үндэсний хөтөлбөр болон холбогдох судалгаа, хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээний
тайлангууд болон 2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс
явуулсан “Малчдын аж байдлын судалгаа”-г тус тус ашиглав.