Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Эм, эмнэлгийн хэрэгсэл (хэрэглэгдэхүүн)-ийн эрх зүйн зохицуулалт: олон улсын жишиг ба бусад орнуудын туршлага
Судалгааны хураангуй
Энэхүү судалгаанд эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын олон улсын нийтлэг жишиг болон бусад орнуудын сайн туршлагуудыг харьцуулан судлав. Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хэрэглээ, чанар, аюулгүй байдлын асуудал бол тухайн улс орон төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд онцгой хяналт зохицуулалттай харилцаанд тооцогддог бөгөөд олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны санаачлагуудын хүрээнд зохицуулалтын нэгдсэн зөвлөмжүүдийг гаргаж, гишүүн орнуудынхаа хүрээнд дагаж мөрддөг байна. Монгол Улсын хувьд одоогоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)- -аас өөр энэ төрлийн олон улсын болон бүс нутгийн байгууллагын гишүүнчлэлд элссэн мэдээлэл олоогүй тул судалгааны 1-р бүлэгт эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний эргэлттэй холбоотой Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)- -аас гаргасан зохицуулалтын зөвлөмжүүдийг тусгайлан оруулав. Тухайлбал, ДЭМБ-ын фармаковижиланс буюу эмийн хяналт шинжилгээний зөвлөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн импортын бодлогын зөвлөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн нэгдсэн худалдан авалт ба нэгдсэн худалдан авалт дахь төрийн оролцооны талаарх загвар, туршлагыг мэдээлэл хэлбэрээр бэлтгэн оруулсан. Судалгааны 2-р хэсэгт Шинэ Зеланд, Чили, Латви, Турк, БНСУ, ОХУ, Япон зэрэг орнуудын эм, эмнэлгийн хэрэгслийн талаарх хууль тогтоомжуудыг харьцуулан судалсан болно.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгааны хүрээлэн
Тэмдэглэл:
Д.Аюуш, Д.Амаржаргал (Ph.D), Б.Батцэцэг, Б.Туул, Г.Уянга, Б.Нурбота
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
56
Судалгааны санд байршуулсан:
2025-06-09
Судалгааг үзсэн:
6