Нийгмийн эрүүл мэндийн эрх зүйн зохицуулалт: олон улсын зөвлөмж ба зарим орны эрх зүйн зохицуулалт
Судалгааны хураангуй
Энэхүү судалгаанд хөгжингүй болон хөгжиж буй
орнуудын нийгмийн эрүүл мэндийн хуулийн зохицуулалт, хуулийн бүтэц, хамрах
хүрээ ба зохицуулах харилцаа, төрийн ба төрийн бус байгууллагын эрх, үүрэг,
хариуцлага болон шаардлагатай бусад мэдээллийн талаар судалсан болно.
Судалгаанд хөгжингүй орноос Канад, Бүгд Найрамдах Солонгос Улс, Их британи
Умард Ирландын Нэгдсэн Вант Улсыг, хөгжиж буй орноос Бүгд Найрамдах
Ардчилсан Лаос Ард Улс, Малави Улсыг сонгон Нийгмийн эрүүл мэндийн хуулийн
зохицуулалтын талаар нарийвчлан судалсан.