Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын зохицуулалт: олон улсын зөвлөмж ба гадаадын зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Энэхүү судалгаанд захиалагчийн хүсэлтийн дагуу эрүүл мэндийн тогтолцоо болон эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн зохицуулалт сайтай Канад, Шинэ Зеланд, Япон, БНСУ, Эстони зэрэг гадаадын зарим орны эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын талаар холбогдох хууль эрх зүйн орчны хүрээнд судалсан болно. Судалгаанд эдгээр орнуудын эмнэлгийн мэргэжилтний бие даасан болон холбогдох хууль, тогтоомжуудад мэргэжлийн тусгай зөвшөөрөл, мэргэжлийн шалгалт, сургалттай холбоотой асуудал болон эмнэлгийн мэргэжилтний эрх үүрэг, мэргэжлийн холбоодын талаар хэрхэн зохицуулсан байдлыг түлхүү авч үзлээ. Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хүний нөөцийн хөгжлийн бодлого, ёс зүй, эрх, үүрэг зэрэг асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн анагаахын холбоо зэрэг олон улсын байгууллагуудаас бодлого боловсруулагчдад хандан гаргасан зөвлөмжийг судалгаанд тоймлон оруулсан болно.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгааны хүрээлэн
Тэмдэглэл:
Д.Аюуш, Д.Амаржаргал (Ph.D), Д.Жигваагүнсэл, Б.Төмөр-Очир
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
33
Судалгааны санд байршуулсан:
2025-06-09
Судалгааг үзсэн:
4