Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Амьд ба амьгүй донор, насны байдал, түүний ар гэрт үзүүлэх тусламж дэмжлэгийн талаарх олон улсын зөвлөмж ба гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалт
Судалгааны хураангуй
Энэхүү судалгааг захиалагчийн хүсэлтийн дагуу хөгжингүй болон хөгжиж буй орнуудаас АНУ, Сингапур, Латви, Хорват, Молдав, Солонгос, Турк, Энэтхэг, Япон зэрэг орнуудыг хамруулж, амьд ба амьгүй донор, түүний ар гэрийнхэнд үзүүлэх санхүүгийн болон нийгмийн дэмжлэг, насны байдлын талаарх асуудлыг хэрхэн зохицуулсныг холбогдох хууль, эрх зүйн орчны хүрээнд судалсан болно. Судалгааны явцад эдгээр орнуудын эс, эд, эрхтний донорт холбогдох хууль, тогтоомжуудыг судалсанаас гадна Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах зарчим, Европын Зөвлөлөөс гаргасан Амьд ба амьгүй донорын бие ба эрхтэнтэй холбоотой санхүүгийн ашиг сонирхлыг хориглох зарчмыг хэрэгжүүлэх гарын авлага, амьд ба амьгүй донор, түүний ар гэрийнхэнд үзүүлэх дэмжлэг болон насны байдлын талаар судалсан олон улсын судалгааны ажлуудын дүгнэлтээс түүвэрлэн орууллаа.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгааны хүрээлэн
Тэмдэглэл:
Д.Амаржаргал (Ph.D), Б.Батцэцэг, О.Нарантуяа
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
26
Судалгааны санд байршуулсан:
2025-06-09
Судалгааг үзсэн:
5