Судалгааны хураангуй
Энэхүү судалгаанд захиалагчийн хүсэлтийн дагуу
телемедициний үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж буй эрх зүйн зохицуулалт
сайтай гэж олон улсын судалгаа шинжилгээний ажилд дүгнэгдсэн БНХАУ,
Филиппин, БНСУ, Малайз, Австрали, Япон, ОХУ зэрэг гадаадын зарим орны
телемедицин үйлчилгээнд холбогдох хууль, журмыг судалсан болно.
Судалгаа нь хоёр бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага
(ДЭМБ), Зүүн Өмнөд Ази, Европын Холбооноос гаргасан телемедицинтэй
холбогдох хууль, дүрэм, журам боловсруулахад олон улсад нийтлэг дагаж
мөрдөх аргачлал болон зөвлөмжүүдийн талаар; Хоёрдугаар бүлэгт, судалгаанд
хамрагдсан орнуудын телемедициний бие даасан хууль болон холбогдох
журам, хууль тогтоомжууд (хуулийн нэр томьёо, зохицуулалтын хамрах хүрээ,
харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг хэрхэн зохицуулсан байдал
зэрэг)-ын талаар харьцуулан судлав.