Цахим орчинд үйлдэгдэж буй хүчирхийлэл ба хүүхэд хамгаалал: олон улсын туршлага, эрх зүйн зохицуулалт
Судалгааны хураангуй
Энэхүү судалгаанд цахим орчин дахь хүчирхийллийн хэлбэр, хүүхэд хамгааллын эрх зүйн
орчин, олон улсын зөвлөмж, бусад орнуудын сайн туршлагуудыг харьцуулан судлав.
Судалгааны нэгдүгээр бүлэгт цахим орчин дахь хүчирхийллийн хэлбэр, Монгол Улсын
хууль, эрх зүйн орчны талаар, хоёрдугаар бүлэгт цахим орчин дахь хүүхдийн
хүчирхийллийн нөхцөл байдлыг судлан гаргав. Судалгаанд ГБХЗХГ-аас хийсэн “Өсвөр
үеийнхний цахим хэрэглээний өнөөгийн байдал” судалгаа (2018), ХХЗХ-оос хийсэн “Цахим
орчин дахь хүүхдийн аюулгүй байдал” судалгаа (2021)-ийг ашигласан болно. Гуравдугаар
бүлэгт цахим орчин дахь гэмт хэрэг, олон нийтийн сүлжээн дэх хүчирхийллийн талаарх
олон улсын баримт бичгийн талаар судлав. Тухайлбал, кибер гэмт хэргийн тухай конвенц,
НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF), ОУЦХБ (ITU)-аас гаргасан “Цахим орчинд хүүхдийг
хамгаалах тухай бодлого боловсруулагчдад хандах удирдамж”, “Цахим орчин дахь Хүний
эрхийн түгээмэл тунхаглал”, “Ковид-19” цар тахал ба цахим орчин дахь хүүхдийн
хүчирхийллийн талаарх мэдээллийг энэ хэсэгт тоймлон оруулав. Дөрөвдүгээр бүлэгт
нийгмийн сүлжээн дэх хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилтийг хангах тусгайлсан
хуультай Герман мөн энэ талаар өндөр түвшинд зохицуулсан ИБУИНХУ (Англи), АНУ, Япон
зэрэг орнуудыг сонгон, хууль тогтоомжуудыг харьцуулан судалсан болно.