Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Нийтийн мэдээллийн эрх зүйн зохицуулалт
Судалгааны хураангуй
Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр баталсан. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар төрийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөцийн мэдээллийг ил тод байлгах асуудлыг, Шилэн дансны тухай хуулиар төрийн байгууллагуудын төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, тэдгээртэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй байх харилцааг зохицуулдаг байна. Өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж амжаагүй үлдсэн, дахин өргөн мэдүүлж буй Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуулийн нэрийг Нийтийн мэдээллийн тухай гэж өөрчлөн боловсруулсан байна. Судалгаанд Герман, Казахстан, Эстони, АНУ, Техас муж улсын эрх зүйн орчны талаар судалж, мөн ХБНГУ-ын жишээн дээр тухайн хуулийн хэрэгжилтийн сорилтууд, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар судаллаа.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгааны хүрээлэн
Тэмдэглэл:
Г.Алтан-оч (Ph.D)
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
10
Судалгааны санд байршуулсан:
2025-06-09
Судалгааг үзсэн:
4