Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Жирэмсэн болон амаржсан эхийн тэтгэмж, хүүхэд асрах чөлөөний талаарх гадаадын зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Захиалагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу судлах асуудлын хүрээг дараах байдлаар тодорхойлов. Үүнд: - Хүүхэд төрүүлсэн эхэд тэтгэмж олгохтой холбоотой олон улсын баримт бичиг, зөвлөмжүүд; - Бусад орнуудын туршлага. Үүнд: o Тэтгэмж олгох бодлого, тогтолцоо o Тэтгэмж олгох хугацаа o Тэтгэмж олгоход тавигдах шаардлага, нөхцөл болзол Олон улсын баримт бичиг, зөвлөмжүүдийг судлах хүрээнд, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Нийгмийн хамгааллын тухай конвенц, Эхчүүдийг хамгаалах тухай конвенц, ОУХБ-ын Нийгмийн хамгааллын суурь түвшний тухай зөвлөмж, ОУХБ-аас гаргасан Албан бус эдийн засагт ажиллагсдыг жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамруулах зөвлөмж гэх мэт олон улсад дагаж мөрддөг баримт бичиг, зөвлөмжүүдийг авч үзсэн бөгөөд Хүүхэдтэй болсон эх эцэгт цалинтай чөлөө олгохтой холбоотой бодлогын судалгааны тоймыг мөн багтаасан. Бусад орнуудын туршлагын хүрээнд, Герман, Финланд, Норвеги, Тайвань (БНХАУ), Монгол зэрэг орнуудын холбогдох хууль эрх зүйн орчин, бодлого, тогтолцооны асуудлуудыг харьцуулан судалсан болно. Улс орны сонголтыг хийхдээ жирэмсэн болон амаржсан эхийг хамгаалах тогтолцоо сайн хөгжсөн Скандинавын орнуудаас Финланд, Норвеги, эцэг эхийн тэтгэмж ба чөлөө олгох харьцангуй сайн хуультай Герман, Зүүн Азийн орнуудаас Тайванийг оруулсан болно.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгааны хүрээлэн
Тэмдэглэл:
Ц.Норовдондог (Ph.D), Д.Аюуш, Д.Амаржаргал (Ph.D), Б.Батцэцэг, Д.Жигваагүнсэл, Р.Оргилмаа, О.Нарантуяа
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
39
Судалгааны санд байршуулсан:
2025-06-09
Судалгааг үзсэн:
5