Судалгааны хураангуй
УИХ-ын гишүүний захиалгын дагуу тэтгэврийн хуримтлалын тогтолцоо
бүхий орнуудын туршлагыг харьцуулан судлав. Судалгаанд Нидерланд, Сингапур, Казахстан, Норвеги, Чили
зэрэг тэтгэврийн хуримтлалын тогтолцоотой орнуудыг сонгон авч тэтгэврийн хуримтлалын сан
бүрдүүлэлт, сангийн удирдлага, сангийн зарцуулалттай холбоотой асуудлуудыг дэлгэрүүлэн
судлав. Мөн судалгааны эхний бүлэгт тэтгэврийн тогтолцооны талаарх ерөнхий мэдээллийн
хүрээнд тэтгэврийн хуримтлалын тогтолцооны онцлогийн талаарх мэдээллийг дэлгэрүүлэн
авч үзсэн болно.