Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Монгол улсын сэтгэл судлалын салбарын өнөөгийн байдал, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо ба гадаадын зарим орны туршлага, эрх зүйн зохицуулалт
Судалгааны хураангуй
Сэдвийн хүрээнд Монгол Улсын сэтгэл судлалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, сэтгэл судлалын мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, хэрэгцээ шаардлага, хүний нөөц бүрдүүлэлт, сэтгэл судлаачид мэргэжлээрээ ажиллах боломж нөхцөл болон гадаадын зарим орны туршлага, эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлахыг зорилоо. Судалгааны мэдээллийг интернэтийн нээлттэй эх сурвалжууд болон БШУЯ, ХНХЯ, Нээлттэй нийгэм форум, Боловсролын хүрээлэн, Стандарт хэмжил зүйн газар, зарим их, дээд сургуулиудаас авсан мэдээлэлд тулгуурлан гүйцэтгэв. Ингэхдээ зарим мэдээллийг утсаар болон биечлэн лавлах, ярилцлага хийх замаар тодруулсан болно. Мэдээлэл цуглуулах явцад сэтгэл судлалын талаар ном, товхимол, гарын авлага, судалгааны материалууд хомс байсан бөгөөд тэр дундаа гадаад орнуудын туршлагыг судалсан байдал хангалтгүй, үндсэндээ судлагдаагүй сэдэв болох нь ажиглагдав. Иймд гадаад орнуудын туршлага, эрх зүйн зохицуулалтыг судлахдаа бие даасан хуультай дараах 3 орныг сонгон судалсан болно. Үүнд: 1) Филиппин Улс; 2) Япон Улс; 3) Бүгд Найрамдах Намиби Улс. Судалгааны багийн зүгээс богино хугацаанд аль болохоор боломжтой хэмжээнд мэдээлэл, материал цуглуулж, олдсон мэдээллийн түвшинд боловсруулалт хийсэн болно.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгааны хүрээлэн
Тэмдэглэл:
Судалгааны захиалгын дагуу “Монгол Улсын сэтгэл судлалын салбарын өнөөгийн байдал, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо ба гадаадын зарим орны туршлага, эрх зүйн зохицуулалт” сэдэвт судалгааны ажлыг Парламентын судалгааны хүрээлэнд гүйцэтгэв. Э.Энхтүвшин, П.Уранчимэг, С.Золжаргал, Б.Туул
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
46
Судалгааны санд байршуулсан:
2025-06-09
Судалгааг үзсэн:
4