Судалгааны хураангуй
Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хууль нь 1995 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр
батлагдаж, хувь хүний нууцыг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулж байна. Уг хууль
нь үйлчилж эхэлснээс хойш Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой өөрчлөлт орсноос
бусад нэмэлт, өөрчлөлт ороогүй юм. Хувийн мэдээллийг хамгаалах талаар нийтлэг үйлчлэх
ерөнхий зохицуулалт байхгүй ба хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах нь
нэг талаасаа тухайн мэдээллийн эзэн болох хувь хүний эрхийг хамгаалах асуудал боловч,
нөгөө талаасаа бизнес эрхлэгчдийн эдийн засгийн ашиг сонирхлыг харгалзан үзэх учраас эрх
зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Иймд энэхүү судалгааны хүрээнд дээрх Монгол Улсын эрх зүйн зохицуулалтын онцлог болон
Япон, АНУ-д хэрхэн хувийн мэдээллийг хамгаалах талаар эрх зүйн актад тусгасныг судаллаа