Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Цахим гарын үсгийн эрх зүйн зохицуулалтын олон улсын чиг хандлага: монгол улс болон гадаадын зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Цахим гарын үсгийн тухай хууль нь 2011 онд батлагдсан, 3 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийт 3 зүйл, заалтад өөрчлөлт орсон. Энэ хуулиар цахим болон тоон гарын үсэг хэрэглэх эрх зүйн үндсийг тогтоож, тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг бий болгохтой холбоотой харилцааг зохицуулж байна. Өөрөөр хэлбэл, нийтийн түлхүүр ашиглан мэдээллийг шифрлэн хувиргаж, түүнд хамааралтай хувийн түлхүүрээр мэдээллийг задлах, эсрэгээр мэдээллийг хувийн түлхүүрээр шифрлэсэн бол зөвхөн түүнд хамааралтай нийтийн түлхүүрээр задлах зарчмаар ажиллах нийтийн түлхүүрийн дэд бүтцийг байгуулж, иргэн, хуулийн этгээдийг цахим хэлбэрээр таньж, баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ хуулийг баталснаас хойш 9 жилийн хугацаанд иргэн, хуулийн этгээдэд нийт 38 407 тоон гарын үсэг олгогдсон байгаа нь практикт тус хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгааг бодитойгоор харуулж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр олгосон тоон гарын үсгийн ихэнх нь аж ахуйн нэгж, байгууллагад олгогдож, иргэн бүрийг тоон гарын үсэгтэй болгох ажил ихээхэн удаашралтай байгаа юм. Иймд Цахим гарын үсгийн тухай хуулийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, практикт үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, тухайлбал төрийн албан хаагч албан үүргээ хэрэгжүүлэхдээ тоон гарын үсэг хэрэглэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тоон гарын үсэг, хуулийн этгээд цахим тамга хэрэглэх, гадаадын тоон гарын үсгийг хүлээн зөвшөөрөх замаар цахим орчинд тоон гарын үсгийг ашиглан үйл ажиллагаа явуулах боломжийг сайжруулж, түүний хэрэглээг нэмэгдүүлэхийг мэдээллийн технологийн өнөөгийн үсрэнгүй хөгжил шаардаж байнa. Судалгаанд Европын холбоо, НҮБ-ын загвар хуулиуд, болон гадаадын зарим орнуудын эрх зүйн зохицуулалт, Монгол Улсын цахим гарын үсгийн хэрэгжилт, өнөөгийн байдлыг тусгалаа.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгааны хүрээлэн
Тэмдэглэл:
Судалгааны захиалгын дагуу “Цахим гарын үсгийн эрх зүйн орчны, олон улсын чиг хандлага” сэдвийн хүрээнд цахим гарын үсгийн талаарх ерөнхий ойлголт, практик хэрэглээ, эрх зүйн зохицуулалтын талаарх олон улсын жишиг, загвар хуулиуд, бусад орнуудын туршлагыг Монгол Улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалсан болно. Г.Уянга
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
20
Судалгааны санд байршуулсан:
2025-06-09
Судалгааг үзсэн:
3