Нийгмийн даатгал төлөлтөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамрагдалт: монгол услын нөхцөл байдал
Судалгааны хураангуй
Монгол Улсад 2020 оны байдлаар нийгмийн даатгалд 1,013,190 даатгуулагч даатгуулсны
826,064 (81.5%) нь албан журмын, 187,126 (18.5%) нь сайн дурын даатгуулагчид байна. 2020
онд нийгмийн даатгалд хамрагдсан даатгуулагчдын тоо 2016 онтой харьцуулахад 18 орчим
хувиар өссөн бөгөөд 2016-2020 оны хооронд жилд дунджаар 2.9 хувиар өсчээ. 2020 онд албан
журмын даатгуулагчдын төлсөн шимтгэлийн хэмжээ 522.9 тэрбум төгрөг болж өмнөх онтой
харьцуулахад 7.5 хувиар буурсан бол сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэлийн хэмжээ
99.1 тэрбум төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 12 хувиар өссөн байна. Ерөнхийдөө 2016-
2020 оны хооронд сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэлийн хэмжээ тасралтгүй
нэмэгджээ.
Нийгмийн даатгалд хамрагдсан даатгуулагчдыг насны байдлаар авч үзвэл, сүүлийн 3 жилд
65-аас дээш насныхан хамгийн бага байгаа буюу нийт даатгуулагчдын 0.7 хувийг, 25-39
насныхан хамгийн их буюу нийт даатгуулагчдын 49 хувийг эзэлж байна.
Хүйсийн байдлаар авч үзвэл, нийт даатгуулагчдын 51%-ийг (517,316) эмэгтэй, 49%-ийг
(495,874) эрэгтэй даатгуулагчид эзэлж байна.
2020 оны байдлаар эрүүл мэндийн даатгалд 973,737 даатгуулагч байна. Эрүүл мэндийн
даатгалд хамрагдалт 2016-2020 онд өссөн дүнтэй байгаа бөгөөд хүйсийн хувьд төдийлөн
зөрүүгүй байх бөгөөд нийт даатгуулагчдын 49.8 хувийг эрэгтэй даатгуулагч, 50.2 хувийг
эмэгтэй даатгуулагч эзэлж байна.