Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний талаарх харьцуулсан лавлагаа: монгол улс болон гадаадын зарим орны мэдээлэл
Судалгааны хураангуй
Нэгдүгээр хэсэгт, Монгол Улсын НДШ-ийн хувь хэмжээ хэзээ, хэрхэн өөрчлөгдсөн талаарх
тойм мэдээлэл, уг шимтгэлийн одоо мөрдөгдөж буй хувь хэмжээ, Ковид-19 өвчлөлийн
тархалттай холбоотойгоор нийгэм, эдийн засгийг дэмжих арга хэмжээний хүрээнд үзүүлсэн
НДШ-ийн хувь хэмжээний хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар судалсан.
Хоёрдугаар хэсэгт, Япон, Орос, Хятад, Герман зэрэг орнуудын НДШ-ийн хувь хэмжээг
судалсан болно. Монгол Улсад НДШ-ийн хувь хэмжээ 1995 онд 29-31%, 2008 онд 21-23%, 2013 онд 21-23%,
2017 онд 21-23%, 2018 онд 23-25%, 2019 онд 24-26%, 2021 онд 26-28% болж тус тус
өөрчлөгдсөн байна. /Дэлгэрэнгүй хэсгээс үзнэ үү/
Судалгаанд авагдсан орнуудын хувьд НДШ-ийн 2021 онд мөрдөж буй хувь хэмжээ дараах
байдалтай байна