Монгол улс дахь уул уурхайн зам, тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө, үр ашиг
Судалгааны хураангуй
Улсын Их Хурлын гишүүнээс ирүүлсэн захиалгын дагуу Өмнөговь аймгийн нутагт орших
Таван толгойн бүлэг ордоос хилийн боомтууд руу чиглэсэн төмөр зам болон авто замын
дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явц, эдгээр замууд ашиглалтад орсноор бий
болох үр ашиг, эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг төслийн техник эдийн засгийн
үндэслэл болон холбогдох бусад мэдээлэлд түшиглэн судалснаас гадна зам тээврийн
дэд бүтэц сайжирснаар нүүрсний томоохон ордуудыг ашигласнаас гарах үр ашгийн
өсөлт, Монгол Улсын макро эдийн засагт үзүүлэх нөлөөллийг эконометрик загваруудыг
ашиглан прогноз тооцоо хийсэн болно.
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгааны хүрээлэн
Тэмдэглэл:
Ц.Норовдондог (Ph.D), Ш.Батцэнгэл, Д.Халиун,
Р.Нургүл, И.Жаргалзаяабямба
Судалгааны санд байршуулсан:
2025-06-12