Цар тахлын Монгол Улсын макро эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлсэн нөлөөлөл ба алдагдсан боломжийн зардал
Судалгааны хураангуй
Судалгааны захиалгын дагуу “Цар тахлын эдийн засаг, нийгэмд үзүүлсэн нөлөөлөл ба
алдагдсан боломжийн зардал” сэдэвт судалгааны ажлыг Парламентын судалгааны
хүрээлэнд гүйцэтгэлээ. Сэдвийн хүрээнд цар тахлаас шалтгаалж эдийн засаг, нийгмийн
амьдралд гарсан өөрчлөлтүүд болон макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн орчин,
нийгмийн хамгааллын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн нөлөөллийг
судалснаас гадна цар тахлын улмаас эдийн засаг, нийгэмд учирсан алдагдсан
боломжийн өртгийг тоон шинжилгээний аргаар тооцоолж харьцуулсан дүгнэлт гаргав.