Ром-германы болон англо-саксоны эрх зүйн бүлийн зарим орны парламентын хуралдааны дэгийн зарим зохицуулалт
Судалгааны хураангуй
Энэхүү судалгаанд захиалгын дагуу ром-германы болон англо-саксоны эрх зүйн
бүлийн зарим орны парламентын хуралдааны дэгийн зохицуулалтаас Үндсэн
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн болон бусад хуулийн төслүүдийг
хэлэлцэх үе шат, онц байдлын үеийн болон цахим хуралдааны дэгийн талаар
судлахыг зорилоо.
Ингэж судлахдаа англи-саксон болон ром-германы эрх зүйн бүлийн орнуудаас
засаглалын хувьд Парламентын засаглалтай Бүгд Найрамдах улсууд, засаг
захиргааны хувьд нэгдмэл улсуудыг сонгосон болно.