Дэлхийн зарим орны гадаадын иргэн харьяат, цагаачлалын асуудал хариуцсан байгууллагын статус, чиг үүрэг болон албан хаагчдын төрийн албаны ангилал
Судалгааны хураангуй
Судалгаанд Австрали, Япон, Сингапур, Хятад зэрэг өндөр хөгжилтэй болон хөгжингүй
улсуудыг хамруулсан бөгөөд хүн ам, газар зүйн байршил, хөгжлийн түвшин, цагаачлалын
болон гадаадын иргэн, харьяатын бодлого, төрийн албан (Гадаадын харьяатын газарт
ажилладаг) хаагчид нь төрийн тусгай ангилалд хамаардаг зэргийг харгалзан сонгосон бөгөөд
эдгээр улсуудын Гадаадын иргэн, харьяатын газар (Цагаачлалын харьяатын газар)-ын бүтэц,
зохион байгуулалт, чиг үүрэг болон албан хаагчдын төрийн албаны ангиллын талаар авч үзлээ.
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгааны хүрээлэн
Тэмдэглэл:
Энэхүү судалгаанд Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газартай ижил үйл ажиллагаа
явуулдаг зарим орны холбогдох байгууллагын статус, чиг үүрэг болон албан хаагчдын төрийн
албаны ангилалыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд харьцуулан судалсан болно.Э.Энхтүвшин, Ц.Ариунаа,
Б.Батцэцэг, Б.Туул
Судалгааны санд байршуулсан:
2025-06-12