Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын эрх зүйн зохицуулалт: гадаадын зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг зохицуулахтай холбоотой хуулийн төсөл санаачлагчид зориулан энэхүү судалгаагаар гадаадын зарим орны төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг зохицуулсан эрх зүйн орчин, тухайлбал, төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг үүрэг, ёс зүйн асуудал хариуцсан субъектийн эрх зүйн зохицуулалт, төрийн албан хаагчдад ёс зүйн болон сахилгын хариуцлага хүлээлгэх субъектийн талаарх асуудлыг тусгайлан судлахыг зорилоо. Түүнчлэн судалгааны зорилгын хүрээнд Монгол Улсын төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцооны эрх зүйн орчны өнөөгийн байдал, ёс зүй, сахилга хариуцлага гэх ойлголт ухагдахуун, тэдгээрийн уялдаа холбоо гэх зэрэг онолын тайлбарыг өгч, ёс зүй,сахилга хариуцлагатай холбоотой тулгамдаж буй практик асуудлуудыг хөндөн оруулсан болно.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгааны хүрээлэн
Тэмдэглэл:
Д.Амаржаргал (Ph.D), Ц.Ариунаа, Б.Батцэцэг, Г.Билгээ, Д.Жигваагүнсэл, Б.Туул, Г.Уянга, Э.Энхтүвшин
Нийтлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
32
Судалгааны санд байршуулсан:
2025-06-12
Судалгааг үзсэн:
4