Төрийн (нийтийн) албаны тогтолцоо ба эрх зүйн орчин: ангилал, улс төрийн албан тушаалтанд тавигддаг шаардлага, ёс зүй, сахилга хариуцлага
Судалгааны хураангуй
Судалгаанд төрийн албаны тогтолцоо сайтай Герман, Гүрж, Казахстан, Литва, Бүгд Найрамдах
Солонгос Улс, Сингапур, Турк, Франц, Хятад, Энэтхэг, Эстони, Япон зэрэг орнуудын төрийн
(нийтийн) алба, албан тушаалтантай холбоотой асуудлуудыг дараах дөрвөн бүлэгт хуваан авч
үзлээ. Үүнд:
I бүлэг – төрийн албаны тогтолцоо;
II бүлэг – төрийн (нийтийн) албаны эрх зүйн орчин;
III бүлэг – төрийн (нийтийн) албаны ангилал;
IV бүлэг – улс төрийн албан тушаалтанд тавигдах шаардлага;
V бүлэг – улс төрийн албан тушаалтны ёс зүй, сахилга хариуцлага.