Парламентын ажлын албаны ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээний зохицуулалт: олон улсын туршлага
Судалгааны хураангуй
Парламентын ажлын албаны ажилтнуудын дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, энэ асуудлаарх
олон улсын нийтлэг зохицуулалт ба бусад орнуудын туршлагыг харьцуулан судалж нийтлэг
болон онцлох зохицуулалтыг танилцуулахыг зорьсон. Парламентын ажлын албаны ажилтнуудын ёс зүйн дүрэм, кодекс, эрх зүйн зохицуулалтын
талаар интернэтийн нээлттэй орчинд мэдээллийн хайлт хийж, олдсон мэдээллүүдээс аль
оновчтойг сонгон авч дараах 2 түвшинд мэдээллийг боловсруулсан: