Парламентын сургалтын тогтолцоо, сургалтын хөтөлбөрийн талаарх бусад орнуудын туршлага
Судалгааны хураангуй
Сэдвийн хүрээнд парламентын чадавхыг сайжруулах үйл
ажиллагааны олон улсын нийтлэг чиг хандлага болон бусад орнуудын парламентаас
парламентын гишүүд болон парламентын ажлын албаны ажилтнуудад зориулан хэрэгжүүлж
буй сургалтын хөтөлбөрүүд, тэдгээрийг хариуцан хэрэгжүүлж буй нэгжийн талаарх мэдээллийг
харьцуулан судлав. Судалгаанд хөгжингүй орнуудаас Япон, Австрали, АНУ, Канад, Энэтхэг,
Шинэ Зеланд, ХБНГУ, Швед улсыг, хөгжиж буй орнуудаас Кени улс, Уганда улс, Перу улс, Чех
улс, Македон улс зэрэг орнуудыг хамруулсан болно.