Парламентын ажлын албаны ажилтнуудын ажлын төлөвлөгөө гаргах, гүйцэтгэлийг үнэлэх талаарх зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Судалгаанд гадаадын зарим улс орнуудын Парламентын ажлын албадын үйл
ажиллагааны төлөвлөгөө гаргах, гүйцэтгэлийг үнэлэх аргачлал, хууль эрх зүйн
ямар зохицуулалт хийдэг туршлагыг авч үзсэн болно. Судалгаанд парламентын
тогтолцоо бүхий Герман, Австрали, Их Британи, Шотланд зэрэг орнуудыг сонгон
авч, мэдээллийн олдоцын хэмжээнд судаллаа. Парламентын ажлын алба
(ПАА)-ны ажилтнуудын ажлын төлөвлөгөө гаргах, гүйцэтгэлийг үнэлэх талаарх
энэхүү судалгаанд тавигдсан асуудлыг өөрийн дүрэм болон дотоод журмаараа
зохицуулж, нарийвчилсан аргачлал, журам заавраа олон нийтэд хаалттай буюу
зөвхөн ажилтан, албан хаагчдынхаа хэрэгцээнд зориулан дотоод сүлжээндээ
байршуулсан байна. Иймд ПАА-ны талаарх хууль эрх зүйн хүрээнд судалсан
болно.