Дэлхийн улс орнуудын парламентын хөгжлийн өнөөгийн байдал ба орчин үеийн чиг хандлагын талаарх лавлагаа, мэдээлэл
Судалгааны хураангуй
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос Австри Улсын Парламент, НҮБ-тай хамтран
Парламентын тэргүүн нарын V чуулга уулзалтыг “Хүн төрөлхтний тусын тулд энх тайван ба
тогтвортой хөгжлийг хангах илүү үр дүнтэй, олон талт хамтын ажиллагааны төлөө” сэдвийн
хүрээнд 2020 оны 8 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд анх удаагаа цахим хэлбэрээр зохион
байгуулжээ.
Чуулга уулзалтад улс орнуудын парламентын 150 гаруй тэргүүн болон парламентын гишүүд,
мэргэжилтнүүд, НҮБ-ын төлөөлөл нийт 250 гаруй төлөөлөгч оролцож, цар тахал болон
дэлхийн засаглал, тогтвортой эдийн засаг ба цаг уурын онцгой байдал зэрэг өргөн хүрээний
асуудлаар парламентуудын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.
Судалгаанд энэхүү чуулга уулзалтын тайлангаас тоймлон хүргэж байна