Судалгааны хураангуй
Хөгжил гэдэг нь хүн өөрийнхөө хэрэгцээг экосистемийн даацад тохируулан хангах зарчмыг
хэлнэ.
Хөгжлийн бодлогыг улс орон бүр өөрийн нөхцөл байдал, нөөц бололцоо, нягт тооцоонд
үндэслэсэн тодорхой хөгжлийн загвараа боловсруулж, шат дараалсан төлөвлөлтийн
үндсэн дээр хэрэгжүүлдэг байна.
Төлөвлөлт нь тухайн байгууллага, эсхүл салбар, бүс нутаг, үндэсний хэмжээнд хөгжлийн
дотоод давуу байдал, сул тал, нөөц боломжууд, эдийн засгийн болон бусад орчны
өөрчлөлтийн нөлөөгөөр үүсэж болох хүндрэл бэрхшээл, эрсдлийг шинжлэн үнэлсний
үндсэн дээр стратегийн зорилтуудаа тодорхойлж, түүнд хүрэх үйл ажиллагааг тусгасан
өргөн цар хүрээтэй бичиг баримт юм. Мөн энэхүү баримт бичигт хөгжлийн талаар
баримтлах тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, үйлчилгээ, үйл ажиллагааг хэрэглэгч,
харилцагчдад хэрхэн оновчтой хүргэх арга замуудыг тодорхойлсон байдаг.