Парламентын хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт: зарим орны туршлага
Судалгааны хураангуй
Судалгаанд гадаадын зарим оронд парламентын хуралдааны дэг зөрчсөн гишүүнд
хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалтын талаар судалсан болно.
Судалгаанд Австрали, ХБНГУ, ОХУ, БНСУ, Япон, Сингапур, Болгар, Франц, Словак зэрэг 9
улсын парламентын хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагын талаар
нарийвчлан судалсан.
Үүнээс парламентын засагтай 6 улс: - Холбооны Бүгд Найрамдах Герман Улс; - Бүгд Найрамдах Сингапур Улс; - Бүгд Найрамдах Болгар Улс; - Бүгд Найрамдах Словак Улс; - Австралийн Холбооны Улс; - Япон Улс.
Ерөнхийлөгчийн болон холимог засагтай 3 улс: - Оросын Холбооны Улс; - Бүгд Найрамдах Солонгос Улс; - Бүгд Найрамдах Франц Улсыг хамруулсан болно.