Монгол улсын их хурлын даргын зарим албан тушаалтныг томилохтой холбоотой бүрэн эрхийн талаарх мэдээлэл
Судалгааны хураангуй
Улсын Их Хурлын дарга нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд
заасан 22 бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд үүний дотор зарим байгууллагын удирдлагыг
томилох, санал болгох бүрэн эрхтэй.
Холбогдох 8 хуульд зааснаар УИХ дарга нь 7 байгууллагын удирдах албан тушаалтанд
томилуулахаар санал болгож, тэднийг УИХ томилж, чөлөөлж байна. Ирээдүйн өв сангийн
тухай хуульд зааснаар Хяналтын зөвлөлд өөрийн сонгосон хүнээ мөн санал болгоно.