Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Гадаадын зарим орны парламентын ёс зүйн хороондын талаарх судалгаа
Судалгааны хураангуй
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүтэц дэх Ёс зүйн дэд хороо хариуцахаар зохицуулсан байдаг. Тус дэд хороог бие даасан Байнгын хороо болгон өөрчлөн байгуулахтай холбогдуулан гадаадын зарим улсын туршлагыг судлах зорилготойгоор энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэв. Парламент нь авлигатай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд шударга ёсыг хамгийн өндөр түвшинд сахих үүрэгтэй субъект юм. Дэлхийн улс орнуудад парламентын үйл ажиллагаагаа дэгтэй, зарчимтай байлгах талаар ихээхэн анхаарч ажилладаг туршлагууд бий. Сүүлийн жилүүдэд олон улс оронд парламентын гишүүдийн эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ ёс зүй сахиулахад ёс зүйн цогц дэглэм тогтоох болсон ба үүнд ёс зүйн дүрэм, уг дүрмийг дагаж мөрдөх тодорхой шаардлагыг тогтоосон журам, эдгээр дүрмийг дагаж мөрдүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэг бүхий институцийг багтаасан байна.
Ангилал:
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгааны хүрээлэн
Тэмдэглэл:
Г.Билгээ, Э.Энхтүвшин Ц.Ариунаа, О.Билгүүтэй, Б.Туул
Нийтлэгдсэн он:
2020
Хуудасны тоо:
13
Судалгааны санд байршуулсан:
2025-06-16
Судалгааг үзсэн:
1