Хайх
Сэдвүүд:
Төрөл:
Нийтлэгдсэн он:
Хэл:
И-мэйл бүртгүүлэх
Санхүүгийн зах ээлийг зохицуулж байгаа тогтолцооны талаарх олон улсын туршлага
Судалгааны хураангуй
Олон улсын хэмжээнд санхүүгийн зохицуулах тогтолцоог ерөнхийд нь 4 загварт хуваан авч үздэг байна. Судалгаанд эдгээр дөрвөн загварын талаар, загвар тус бүрээс нь санхүүгийн зохицуулах тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байгаа 11 орныг төлөөлөл болгон хамруулсан бөгөөд тэдгээрийн давуу болон сул талуудыг авч үзлээ. Үүнд: 1. институцийн уламжлалт загвар: БНХАУ, Мексик, Хонконг; 2. функциональ загвар: Итали болон Франц; 3. хосолсон буюу нэгтгэсэн загвар: Япон, Сингапур, Герман; 4. хосолмол зохицуулалттай загвар: Швейцар, Катар, Испани, Австрали. Судалгаанаас үзэхэд, институцийн уламжлалт буюу “Силос” загвар нь зохицуулагдаж байгаа хуулийн этгээдийн хэлбэрт анхаарах ба тусгай зохицуулагчийг томилдог байна. Санхүүгийн системийн зохицуулалтын энэхүү загварын төлөөлөл болгон Хятад, Мексик, Хонконгийг судалгаанд хамруулав.
Эрхлэн гаргасан:
Парламентын судалгааны хүрээлэн
Тэмдэглэл:
Г.Билгээ, О.Нарантуяа Р. Өнөрсайхан, Ц.Элбэгзаяа
Нийтлэгдсэн он:
2019
Хуудасны тоо:
14
Судалгааны санд байршуулсан:
2025-06-16
Судалгааг үзсэн:
1